Шинэ засгийн газар бүрэлдээд бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж халаад байхад би яаж тэсээд үлдэхэв гэсэн шиг Эрүүлмэндийн дэд сайд Ж.Цолмон хатагтай ажлаасаа халагдсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр ажил, албаа хүлээлгэж өгсөн тэрээр өсвөр насны охидод хийсэн "Гардасил" вакцин хортой гэдгийг мэдсээр байж хийлгэсэн гэх хэл аманд өртөөд байсан билээ. Ямартаа ч "Гардасил" нь ямар нэг сөрөг нөлөөгүй гэж баталсаар байгаа ч олон нийт итгэж өгөхгүй байгаа энэ шуугиан дундуур Ж.Цолмон сайд ажлаа өгөхдөө "Би авах, өгөхөө мэддэг хүн" хэмээн тайлбарласан нь хэн бүрийн сонирхолыг татаад байгаа юм. Үнэхээр ч шинэ Засгийн газар гарч, яаманд шинэ сайд томилогдоод байхад хуучин Засгийн хүн ажлаа өгөх нь дамжиггүй. Түүгээр ч барахгүй төрийн албан хаагчид засаг солигдох бүрт хэрхэн байр суурь нь ганхдаг вэ гэдгийг хатагтай Ж.Цолмон ч өөрийн биеэр мэдэрч ийнхүү ажлаа өгч байгаа бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна