Олуулаа уншиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлигийг дэмжиж Монголын Шинжлэх ухааны академи, Үндэсний төв номын сан, Монголын зохиолчдын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Олуулаа уншъя” аянг есдүгээр сарын 13-наас эхлэн зохион байгуулж буй билээ. Тэгвэл энэ аяны хүрээнд яг одоо Их жанжин Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Мөн тус аяны хүрээнд орон даяар явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн зарим дүүргийн номын санд явуулын номын санг бэлэглэсэн бөгөөд энэ нь номын сангаар үйлчлүүлэх боломжгүй болон түүнд хүрч очих боломжгүй иргэдэд хамгийн ойр үйлчилгээ юм. Тиймээс Үндэсний төв номын сангийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд хүргэх болсноор талархал хүлээх болсон аж.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025