"Мобиком" корпорацийн санаачилж гаргаж ирсэн “хосоор хожье” уриатай мобилотто сугалааны 3 дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаагаа будлиантай болсон гэх мэдээлэл байгаа. Есдүгээр сарын 10-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийн студийн боломжоос шалтгаалан тухай өдрийн 13:00 цагт бичлэг хийж, орой нь 21:00 цагт эфирт цацсан байна. Ингэхдээ эфирт “ШУУД” гэсэн бичиг тавиагүй хэдий ч шалгаруулалтыг урьдчилан явуулаад бичлэгээ одоо телевизээр дамжуулж байгаа талаараа телевиз үзэгчид, хэрэглэгчдэд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөлгүй цацсан тул хэрэглэгчдэд энэхүү шалгаруулалт студид шууд явагдаж байна гэсэн төөрөгдөлд хүргэсэн хэмээн тогтоосон байна.Тиймээс ШӨХТГ-аас Мобиком корпорацийг үзэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж 10 сая төгрөгийн торгууль ноогдуулахаар шийдвэрлэсэн гэнэ
Сэтгэгдэл байхгүй байна