Ёстой нөгөө нэг багаа алчихсан “Батаар” гээч байна аа. Нэг үе Монголд битгий дэлхий даяар шуугиан тарьж төрөлх нутагтаа ирэх боллоо хэмээж байсан Тарбозаврын сураг алдарсан билээ. Тэгвэл түүнээс болоод Монголд дахиад л асуудал энэ тэр гарлаа. Тэр нь нэг сэтгүүлчээс эхтэй юм байх. Палеонтологич эрдэмтэн А.Пэрлээг “Тарбозавр батаар”-ыг хууль бусаар хил давуулсан гэх мэдээллийг “NBS”-ын телевизийн сэтгүүлч Майцэцэг олон нийтэд хүргэсэн гэнэ. Гэтэл энэ мэдээллийг үзээд сууж байсан Пэрлээгуайн охины уур хилэн бадарч өнөөх Майцэцэгрүү “Наадах чинь үндэслэлгүй мэдээлэл байна. Ааваас уучлалт гуйж, залруулга гарга” гэхэд “Энэ мэдээллийг Соёл спорт аялал жуулчлалын сайдаас нь авсан мэдээлэл. Тиймээс уучлалт гуйж чадахгүй” гээд л хэрүүлийн алим хувааж зооглосон аж. Түүнчлэн уур хилэнгээ захирч эс чадсан Палеонтологичийн охин “Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн ярилцлага байгаа. Маш хариуцлагагүй үг унагаж байна лээ. Миний аавыг хэзээний буруутан болгочихсон шинжтэй ярьсан. Бид сайдыг ч мөн шүүхэд өгнө” хэмээгээд амжсан. Тэгэхээр энэ “Батаар” гуайн балагаар шинэхэн сайд маань шүүхрүү гүйх нь дээ.
Сэтгэгдэл байхгүй байна