
Сэлэнгэ аймгийн төвд барилгын ажил хийж байсан хоригдол чөлөөгөөр гарч яваад архи ууж хүний амь хөнөөсөн хэрэг саяхан гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүчингийн хэргээр ял эдэлж байсан Н.Баянтогтох хэмээх залуу энэ хэргийг үйлдсэн байна. тэрбээр Заамар суманд очиж хамт архи уусан хүнээ зодож амийг нь бүрэлхжээ. Барилга дээр хоригдлуудыг хариуцаж байсан албан хаагч дур мэдэн хууль бусаар түүнд чөлөө өгч явуулсан аж. Н.Баянтогтох чөлөөний хугацааг хэтрүүлэн явахдаа энэ хэргийг үйлдсэн байна. Энэ хэрэг долоо хоногийн өмнө гарсан ч ШШГЕГ-ынхан нууцалжээ. Угь хуулиндаа хүчингийн хэрэгтэй хүнд чөлөө олгох ёсгүй юм байна. Мөн өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 423 дугаар хорих ангиас бас нэгэн хоригдол оргожээ. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Сүүлийн үед хоригдлуудыг барилга дээр ажиллуулах нэрийн дор хэт сул чөлөөтэй байлгаж байгаа нь давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байна гэх шүүмжлэлийг дагуулж байна гэ ж үзээд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна