УИХ-ын сонгуулийн дараа холбогдох байгууллагын бүхэл нэгж хэсгийн дарга цэрэг нарыг сольж холж байгаа. Тэгэхдээ бүр намын харьяалалаар буюу эрх барьж буй Ардчилсан намын хүмүүсийг юу ч хамаагүй даргын л суудал байвал томилох болсон нэг сонин жишиг тогтоод буй билээ. Түүний нэг жишээ нь саяхан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар сэтгүүлч Мөнхтөрийг томилсон явдал. Одоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинэ даргаа томилох гээд Ардчилалынхан аргаа барж суугаа гэнэ. Уг нь энэ албыг өдгөө сэтгүүлч Ш.Содномжамц хашиж буй. Түүний орыг мөн л сэтгүүлч мэргэжилтэй А.Туул хэмээх бүсгүй залгана гэсэн мэдээлэл тараад байгаа. Харин тэр бүсгүйг нь ямар ажлын туршлага, мэдлэг боловсролтойг нь хэн ч мэдэхгүй. Сураг сонсохнээ тэрээр “Өдрийн сонин”, “Жем интернэшнл” компанийн Хэвлэл мэдээллийн алба зэрэг газар ажиллаж байсан гэх. А.Туул гэж хэн бэ
УИХ-ын сонгуулийн дараа холбогдох байгууллагын бүхэл нэгж хэсгийн дарга цэрэг нарыг сольж холж байгаа. Тэгэхдээ бүр намын харьяалалаар буюу эрх барьж буй Ардчилсан намын хүмүүсийг юу ч хамаагүй даргын л суудал байвал томилох болсон нэг сонин жишиг тогтоод буй билээ. Түүний нэг жишээ нь саяхан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар сэтгүүлч Мөнхтөрийг томилсон явдал. Одоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинэ даргаа томилох гээд Ардчилалынхан аргаа барж суугаа гэнэ. Уг нь энэ албыг өдгөө сэтгүүлч Ш.Содномжамц хашиж буй. Түүний орыг мөн л сэтгүүлч мэргэжилтэй А.Туул хэмээх бүсгүй залгана гэсэн мэдээлэл тараад байгаа. Харин тэр бүсгүйг нь ямар ажлын туршлага, мэдлэг боловсролтойг нь хэн ч мэдэхгүй. Сураг сонсохнээ тэрээр “Өдрийн сонин”, “Жем интернэшнл” компанийн Хэвлэл мэдээллийн алба зэрэг газар ажиллаж байсан гэх.
Сэтгэгдэл байхгүй байна