Та компьютер дээрээ Монгол бичгээр шивээд, Монгол бичгээр бусад программ, файлуудыг үзнэ гээд бод доо. Үнэн догь байгаа биз. Гэхдээ тэгдэг болох нь арай л болоогүй гэнэ. МУИС-ын Монгол хэл, соёл, Мэдээлэл технологийн тэнхим болон “Болор софт” ХХК хамтран компьютерт монгол бичгээр бичих олон улсын жишигт нийцсэн програмыг бүтээснээ танилцуулаад сүйд болж яваа. Тэгтэл энэ программаа ашиглан Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хийгээд амжсан гэнэ. Хөөрхий муу Ерөнхийлөгч анхных нь хэрэглэгч, бас туршилтынх нь туулай болсон юм байх. Уг нь хэл соёл, өв уламжилалаа хамгаалж үлдэхэд хамгийн чухал хэрэгтэй эд мөнөөс мөн. Гэвч улсын төсөв нь 00 заачихсан, хямрал дампуурлынхаа ирмэг дээр хүрээд байхад эх орны эзэн Ерөнхийлөгч маань иймэрхүү зүйлд санах тавьж явах цаг юу л бол гэж бодох юм.Зав байна уу Ерөнхийлөгч өө
Та компьютер дээрээ Монгол бичгээр шивээд, Монгол бичгээр бусад программ, файлуудыг үзнэ гээд бод доо. Үнэн догь байгаа биз. Гэхдээ тэгдэг болох нь арай л болоогүй гэнэ. МУИС-ын Монгол хэл, соёл, Мэдээлэл технологийн тэнхим болон “Болор софт” ХХК хамтран компьютерт монгол бичгээр бичих олон улсын жишигт нийцсэн програмыг бүтээснээ танилцуулаад сүйд болж яваа. Тэгтэл энэ программаа ашиглан Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хийгээд амжсан гэнэ. Хөөрхий муу Ерөнхийлөгч анхных нь хэрэглэгч, бас туршилтынх нь туулай болсон юм байх. Уг нь хэл соёл, өв уламжилалаа хамгаалж үлдэхэд хамгийн чухал хэрэгтэй эд мөнөөс мөн. Гэвч улсын төсөв нь 00 заачихсан, хямрал дампуурлынхаа ирмэг дээр хүрээд байхад эх орны эзэн Ерөнхийлөгч маань иймэрхүү зүйлд санах тавьж явах цаг юу л бол гэж бодох юм.
Сэтгэгдэл байхгүй байна