УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болсон. Энэ хурлаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын дарга З.Энхболдоос өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжсэн байна.Гэхдээ түүнийг хараахан Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилчихоогүй байгаа. Дараагийн байнгын хорооны хурлаар дахин хэлэлцэж албан ёсны хариугаа өгөх ёстой. Ямартаа ч Н.Золжаргалтай товчхон танилцуулна уу.
1988 онд БНУУ-ын Будапешт хотын эдийн засгийн их сургуулийг төгссөн, эдийн засгийн ухааны магистр. Тэрээр 1988-1991 онуудад Улсын банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газарт нягтлан бодогч, эдийн засагч, 1991 онд Худалдаа хөгжлийн банкны Гадаад харилцааны хэлтсийн захирал, 1991-1996 онуудад Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
1995-1996 онуудад АНУ-ын Харвардын их сургуулийг Нийгмийн удирдлагын магистр цолтой төгсөж, 1996-1997 онуудад тус сургуульд зөвлөх, 1997-1998 онуудад Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, 1998-2000 онуудад Дэлхийн банк, KPMG компанийн Бизнес менежментийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2010 оноос Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна