Н.Энхбаяр гуйгаагүй бол аль хэдийнэ гишүүн болох байлаа гэж ирээд сүр дуулиантайхан нэгэн эрхэм УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг авсан гэнэ. Тэр нь “МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвслийн жагсаалтанд нэр дэвшисэн Ц.Оюунбаатар юм байх. Ер нь энэ эвсэлээс Их хуралд суух нэг суудал хоосон байсан билээ. Тус эвслийнхэн энэ суудалдаа хэнийг суулгахаа ч мэдэхгүй хэдэн сарыг авсан. Мэдэхгүй байсан ч гэж дээ Н.Энхбаяр даргыгаа цагаадаад гараад ирж магадгүй тэгэхээр нь суулгачихая гэж найдаж байсан байх. Харамсалтай нь тийм болоогүй Н.Энхбаяр дарга юун Их хуралд суухтай мантай байгаа. Юутай ч тэр сонгуулийн дүн гарснаас хоёр сарын дараа ийнхүү түр үнэмлэхээ авч байгаагаа "Н.Энхбаяр дарга гуйсан учраас" гэж тайлбарлаж байгаа нь л сонирхолтой байгаа юм. Бүр МАХН-ын дарга Н.Энхбаяр учир байдлаа хэлж түр хүлээхийг хүртэл хүсэж, гуйж сүйд болсон юм байх. Гуйлган байж тангарагаа өргөх гэнэ
Н.Энхбаяр гуйгаагүй бол аль хэдийнэ гишүүн болох байлаа гэж ирээд сүр дуулиантайхан нэгэн эрхэм УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг авсан гэнэ. Тэр нь “МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвслийн жагсаалтанд нэр дэвшисэн Ц.Оюунбаатар юм байх. Ер нь энэ эвсэлээс Их хуралд суух нэг суудал хоосон байсан билээ. Тус эвслийнхэн энэ суудалдаа хэнийг суулгахаа ч мэдэхгүй хэдэн сарыг авсан. Мэдэхгүй байсан ч гэж дээ Н.Энхбаяр даргыгаа цагаадаад гараад ирж магадгүй тэгэхээр нь суулгачихая гэж найдаж байсан байх. Харамсалтай нь тийм болоогүй Н.Энхбаяр дарга юун Их хуралд суухтай мантай байгаа. Юутай ч тэр сонгуулийн дүн гарснаас хоёр сарын дараа ийнхүү түр үнэмлэхээ авч байгаагаа "Н.Энхбаяр дарга гуйсан учраас" гэж тайлбарлаж байгаа нь л сонирхолтой байгаа юм. Бүр МАХН-ын дарга Н.Энхбаяр учир байдлаа хэлж түр хүлээхийг хүртэл хүсэж, гуйж сүйд болсон юм байх.
Сэтгэгдэл байхгүй байна