Т.Хасбаатар хэмээх энэ эрхэм нилээд дорвиун үг хэлсэн сурагтай. Тэрээр саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Н.Алтанхуягыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хойноос хорих анги руу ачигдана ухааны юм ярьсан гэнэ. Хэзээнээсээ л ардчилалын улаан фанат явсан Т.Хасбаатар ноёнтон хааяа нэг ийн тэсрэлт хийж намын, журмын нөхөдөө шоолж суудаг уламжилалтай болоод байгаа. Өнгөрсөн хавар холион бантан хутгасан сонгуулийн их шуурганд хүртэл намаасаа хөөгдөн барин Г.Батхүү, Д.Зоригт нарыг сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн хэмээн мэдээлэл хийж улмаар намыханыгаа “накавутанд” оруулах шахсан. Ямартаа ч Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар “намыг ноёрхож байгаа хэсэг бүлэг хүмүүст тааруулж би өөрийн үзэл бодлоо өөрчилж чадахгүй. Түүнээс гадна, жирийн мянга мянган Ардчилалыг эрхэмлэгч гишүүд дэмжигчдийн үзэл бодол дээр сандайлан сууж итгэл үнэмшлээр нь тоглох эрх тэдэнд байхгүйг” гэдгийг сануулж байгаа юм. Тиймдээ ч Н.Алтанхуяг гэдэг дүрмийн бус намын дарга огцрох ёстой, ээлжит бус их хурал хийх хэрэгтэй хэмээн үзэж байгаа бололтой. Хамгийн сонирхолтой нь түүний хэлсэнээр “Н.Алтанхуяг МАНАН-гийн засгийн газрын Тэргүүн шадар сайд байхдаа Германы Дойче банкнаас 40 сая доллар зээлэх нэгэн хувийн компанид албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт олон гэмт үйлдэл байгаа бөгөөд үүнээсээ болж Н.Энхбаярын араас явах хүн Н.Алтанхуяг гэж харж байна” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсанд байгаа юм. Н.Энхбаярын араас Н.Алтанхуяг гэнэ
Т.Хасбаатар хэмээх энэ эрхэм нилээд дорвиун үг хэлсэн сурагтай. Тэрээр саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Н.Алтанхуягыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хойноос хорих анги руу ачигдана ухааны юм ярьсан гэнэ. Хэзээнээсээ л ардчилалын улаан фанат явсан Т.Хасбаатар ноёнтон хааяа нэг ийн тэсрэлт хийж намын, журмын нөхөдөө шоолж суудаг уламжилалтай болоод байгаа. Өнгөрсөн хавар холион бантан хутгасан сонгуулийн их шуурганд хүртэл намаасаа хөөгдөн барин Г.Батхүү, Д.Зоригт нарыг сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн хэмээн мэдээлэл хийж улмаар намыханыгаа “накавутанд” оруулах шахсан. Ямартаа ч Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар “намыг ноёрхож байгаа хэсэг бүлэг хүмүүст тааруулж би өөрийн үзэл бодлоо өөрчилж чадахгүй. Түүнээс гадна, жирийн мянга мянган Ардчилалыг эрхэмлэгч гишүүд дэмжигчдийн үзэл бодол дээр сандайлан сууж итгэл үнэмшлээр нь тоглох эрх тэдэнд байхгүйг” гэдгийг сануулж байгаа юм. Тиймдээ ч Н.Алтанхуяг гэдэг дүрмийн бус намын дарга огцрох ёстой, ээлжит бус их хурал хийх хэрэгтэй хэмээн үзэж байгаа бололтой. Хамгийн сонирхолтой нь түүний хэлсэнээр “Н.Алтанхуяг МАНАН-гийн засгийн газрын Тэргүүн шадар сайд байхдаа Германы Дойче банкнаас 40 сая доллар зээлэх нэгэн хувийн компанид албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт олон гэмт үйлдэл байгаа бөгөөд үүнээсээ болж Н.Энхбаярын араас явах хүн Н.Алтанхуяг гэж харж байна” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсанд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна