Алдарт уяач, асан гишүүн-2

Эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай Монголын төмөр замын вант улсын эзэн хаан хэмээгдэх энэ эрхмийг хашир бурхи гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг нь оргүй магтаал биш болов уу. Дундговь аймгийн унаган хүү УИХ-ын гишүүн асан Р.Раш Ленинградын төмөр замын дээд сургуульд бэлтгэгдсэн ясны төмөр замчин бас шаггүй сайн уяач. Тэрээр өнгөрсөн сонгуулиар ямар нэгэн тойрогт мандат өвөртөлж чадаагүй УИХ-ын танхимын гадна үлдсэн. Нэг ёсондоо тэр тэтгэвэртээ гарч байгаа хэрэг. Тэртээ 1990-ээд оны үед ЗХУ-д өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, Монголд цагаан морин жилийн хувьсгал мандахад УБТЗ-ын орлогч дарга байсан тэр залууг төлбөл алт шиг, түшвэл агт шиг хүн хэмээн төмөр замчид үнэлдэг байсан гэдэг. Соц үеийн мэргэжилтнүүдийн нэгэн адил ажлын анхны гараагаа жирийн вагон холбогчоос  гээд  л... гавьяат тээвэрчин Р.Рашийн намтар хөвөрдөг. Нэр болоод бие “товчхон”, жижиг биетэй ч жинтэй үгтэй эрхэм улс төрчийг аймгийн алдарт уяач гэдгийг хүмүүс гадарлах байх. Ногоон торгон дээлээрээ хэчнээн ч жил гоёлоо доо гэдэг шиг ганц хүрэн азаргаараа өч төчнөөн айраг, түрүү авсан аймгийн алдарт гээд бодохоор энэ биед ахадмаар их ажлыг амжуулж яваа гэлтэй.  Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар хүрэн азарга нь улсад аман хүзүүдэхэд хэвтэрт байсан ээж нь өөрийн эрхгүй босон харайж байсан хэмээн хууч хөөрөн хааяа нэг эр ховор нулимс унагадаг энэ эрхмийн амнаас гарах үг бүхэн үр хойчид үнэтэй, улс төрд жинтэй байдаг нь үнэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • nandia
    sain hvn shvv
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    odoo Raashiig tomor zamiin dargaar tawih heregtei
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    odoo Raashiig tomor zamiin dargaar tawih heregtei
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    odoo Raashiig tomor zamiin dargaar tawih heregtei
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    huren azarga ch hurdan huleg shuu
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    huren azarga ch hurdan huleg shuu
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    huren azarga ch hurdan huleg shuu
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin bn
    mori uyah ni ch yahaw ene owgonii ug uls tord uildel ni Dundgowid heregtei l bsan MAN-iinhen gj bulguu yumnuud ter Amarsanaagiin orornd Raashiigaa zutguulsen bol
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin bn
    mori uyah ni ch yahaw ene owgonii ug uls tord uildel ni Dundgowid heregtei l bsan MAN-iinhen gj bulguu yumnuud ter Amarsanaagiin orornd Raashiigaa zutguulsen bol
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin bn
    mori uyah ni ch yahaw ene owgonii ug uls tord uildel ni Dundgowid heregtei l bsan MAN-iinhen gj bulguu yumnuud ter Amarsanaagiin orornd Raashiigaa zutguulsen bol
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025