Манай төрийн түшээдийн дийлэнх нь морин спортод өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн улс байдаг. Угаас хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн бэл бэнчингээ гайхуулах ганц шалгуур нь хурдан хүлэг байж ч болох юм. Ямартаа ч УИХ-д суудалтай, хурдан хүлэгт гүйдэлтэй түшээд маань зүгээр ч нэг морь сонирхож суудаггүй хүмүүс билээ. Өөр өөрийн гэсэн улс, аймаг сумын цол гуншинтай уяачид. Энэ удаад бид аймгийн алдарт уяач хэмээн дуудуулдаг УИХ-ын гишүүн асан эрхмүүдийг танилцуулах гэж байна.Хамгийн эхний зочин маань УИХ-ын гишүүн асан Дорногвь аймгийн харьяат хоёр Батсуурийн нэг Яйчилын Батсуурь юм. Тэрээр өнгөрсөн сонгуулиар АН-аас төрсөн нутагтаа нэр дэвшин амидаа Ж.Батсуурьдаа ялагдсан билээ. “Агт-Эрдэнэ” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Я.Батсуурь адуунд хорхойтой төрийн түшээдийн нэг байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэ
хгүй биз. МУ-ын Алдарт уяач ажаагаа даган хар багаасаа наадам хэссэн тэрээр моринд дурлахгүй байхын аргагүй байсан хэмээн хуучилдаг. Аймгийнхаа морин спорт уяачдын холбооны тэргүүний албатай Я.Батсуурь алдарт уяачийн гэр орноос авахуулаад хурдан хүлэг морьтой холоотой зүйлс үйл олноороо байдаг гэнэ лээ. Морины зураг, сувнер гээд л… Тиймдээ ч алдарт уяач, асан гишүүн Я.Батсуурийн хурдан хүлэгт гар татдаггүй нэгэн гэсэн. Хэдийгээр улсын наадамд уралдуулаад гавихгүй ч гэсэн аймаг бүсийн уралдаанд алдартынхаа эрэмбийг харин ч гаргадаг юм гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна