Сүүлийн өдрүүдэд барилгын осол болон зам тээврийн осолоор монгол хүний эрдэнэт амь нас эрсдсээр байгаа билээ. Бараг сүүлийн долоо хоногт 10 гаруй хүн золгүй байдлаар эндээд байгаа юм. Тухайлбал энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Айраг хэмээх газарт зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алдсан байна. Ослыг 35 настай А гэгч гаргасан бөгөөд тэрбээр иргэн О-гийн гэрийг “Ланд ровер” маркийн автомашинаараа дайрч, гэр дотор байсан 10 настай хүү болон гурван эмэгтэйн амийг хөнөөсөн. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд олноор үйл ажиллагаа явуулдгаас үүдэн осол аваар гарах нь ихэсээд байгаа бөгөөд нүүрс тээвэрлэж явсан хоёр машин хоорондоо мөргөлдсөнөөс нэг хүн амь насаа алдаад байна. Гэх мэтээр монгол улс иргэдээ золгүй байдлаар алдсаар байгаа нь олон хүний зүрхийг шимширүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор олон таамаг яриа ам дамжин яригдаж байгааг нуух юун. Үнэхээр ч монголын шинэхэн төр засаг ард иргэддээ өгөөжгүй байна уу аль эсвэл дэлхийн олон эрдэмтэдийн таамагласанаар дэлхийн сүйрэл гээч нь нүүрлэх гээд байна уу гэдгийг хүн бүр ярьж суугаа нь бас бодох л хэрэг… Юу болоод байна даа төр засаг минь
Сүүлийн өдрүүдэд барилгын осол болон зам тээврийн осолоор монгол хүний эрдэнэт амь нас эрсдсээр байгаа билээ. Бараг сүүлийн долоо хоногт 10 гаруй хүн золгүй байдлаар эндээд байгаа юм. Тухайлбал энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Айраг хэмээх газарт зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алдсан байна. Ослыг 35 настай А гэгч гаргасан бөгөөд тэрбээр иргэн О-гийн гэрийг “Ланд ровер” маркийн автомашинаараа дайрч, гэр дотор байсан 10 настай хүү болон гурван эмэгтэйн амийг хөнөөсөн. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд олноор үйл ажиллагаа явуулдгаас үүдэн осол аваар гарах нь ихэсээд байгаа бөгөөд нүүрс тээвэрлэж явсан хоёр машин хоорондоо мөргөлдсөнөөс нэг хүн амь насаа алдаад байна. Гэх мэтээр монгол улс иргэдээ золгүй байдлаар алдсаар байгаа нь олон хүний зүрхийг шимширүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор олон таамаг яриа ам дамжин яригдаж байгааг нуух юун. Үнэхээр ч монголын шинэхэн төр засаг ард иргэддээ өгөөжгүй байна уу аль эсвэл дэлхийн олон эрдэмтэдийн таамагласанаар дэлхийн сүйрэл гээч нь нүүрлэх гээд байна уу гэдгийг хүн бүр ярьж суугаа нь бас бодох л хэрэг…
Сэтгэгдэл байхгүй байна