Царайлаг эр

Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдсан бөхчүүдийн нэг бол яах арга Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ.  Үнэхээр ч үзэгчдийг шуугиулсан уран хурц, үзүүштэй барилдаанаараа Монгол бөхийн дэвжээг чимэглэж яваа түүнийг сүүлийн үед энд тэндэхийн тоглолт, үзвэрүүдээс олж харах болсон гэхэд хилсдэхгүй биз. Саяхан л гэхэд “ТВ Коктейл” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх драмын жүжгийн нээлтэнд Улсын заан Ч.Санжаадамбын хамт уригдсан байлаа.  Мөн дашрамд сонирхуулахад залуухан гарьд маань хэдхэн хоногийн өмнө Дундговь аймагт болсон УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нэрэмжит наадамд түрүүлэн УАЗ-469 машины түлхүүр гардсан билээ. Шижигнэсэн уран хурц барилдаантай басхүү бөхчүүд дундаа царай зүсээр эрхгүй ялгарах Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэдээ спортын амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ..
    Yaagaad tsarailag geed baigaag oilgosongyi heden ch udaa harlaa ene mengetiig ene zaluud duralsan setgyylch bicheed baigaamuu haishaan Bidend bol ene zaluu tsarailag bish yaahav mongol er hyniig iltgesen bie haatai saihan er hyn tegeel boloo
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
  • baterdenii umd bish yumaaunguu aldsan kkk uranhai ni moda yum bga biz
    2012 оны 09 сарын 17 | Хариулах
  • tanai sait unen ineedtei ymaa tsarailag em gej negch garegaagui murtuluu tsarailag er baihdaa yaah ve dee unen hugiin naasan boduul hen negen emegteid ni taalagddag bololtoi
    2012 оны 09 сарын 15 | Хариулах
  • tsoomoo sogtuu bn u gu yu
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025