
Женифер Лопез найз залуу Каспер Смарттайгаа хүүхэдтэй болоход гэмгүй хэмээн ярилцаж суугаа гэнэ. Тэрбээр “Бидний гэр бүл одоо маш сайхан эрч хүчийг мэдэрч, хүүхэдтэй болоход бэлэн байгаа. Би түүнд хайртай” гэжээ. Өдгөө дуучин бүсгүйн ихрүүд дөрвөн нас хүрч байгаа бөгөөд Макс, Эмми гэдэг аж. Ихрүүд Ж.Лопезийн хуучин нөхөр Марк Антонигийн хүүхэд юм.
Ж.Лопезийн найз залуу К.Смарт нь өдгөө 25 настай бөгөөд бүжигчин билээ. Ойр орчмын хүмүүс нь тэднийг “Хамтдаа байхдаа үнэхээр жаргалтай сайхан харагдаж байна. Женифер үнэхээр сэтгэл хангалуун байгаа харагдсан” гэжээ
Мөн тэрээр ярилцлагадаа “Би үлгэрийн мэт амьдралыг мөрөөдсөөр ирсэн. Энэ мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Энэ бүхний төгсгөл хэзээ нэг цагт ирнэ гэдгийг мэдэж байна. Гэхдээ би үүнийг эдлэх гавьяатай хүн. Мэдээж миний талд орох нь хэн нэгэнд хэцүү байж болох л юм. Дахин гэрлэсэн ч яадаг юм” гэжээ.
Харин түүний залуу амраг Каспер “энэ ямар ч сээтэгнэл, худлаа зүйл биш. Энэ бол жинхэнэ сэтгэлийн холбоос. Гэхдээ энэ бүхэн дуусах эсэхийг Жело л мэднэ. Яагаад гэвэл тэр Босс шүү дээ” гэсэн байна. Ийнхүү хосууд маш их аз жаргалтай байгаа бөгөөд гэнэт хүүхэдтэй болж ч магадгүй гэж дүгнээд байгаа аж.

Сэтгэгдэл байхгүй байна