Зөвлөх

Авлигатай тэмцэх газрын Тамгийн газрын дарга Ч.Өнөрбаярыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх хэмээх албан тушаалд томилоод хэд хоногийг ардаа орхилоо. Өмнө нь Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ж.Баярцэцэг хэмээх бүсгүй байсан бөгөөд Хууль зүйн яамны Төрийн нарын бичгийн даргын албанд шат ахисан юм. Харин Ч.Өнөрбаяр өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд байсан бөгөөд Б.Хурц түүнийг Авлигатай тэмцэх газрын дэд дарга болмогцоо тамгийн газрын даргаараа авсан гэдэг. Түүгээр ч барахгүй түүнийг Хууль зүйн дэд сайдын болно гэсэн таамаг явж байсан удаатай.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025