Нэг л ёозгүй…

“Нэг л ёозгүй байна даа. Манай Цагаанаа” гэх үг хүмүүсийн амнаас унах боллоо. өнгөрөгч амралтын өдрүүдэд манай улсад 2016 оны олимпид оролцох эрх авах анхы тэмцээн болж өнгөрсөн билээ.
Энэ удаагийн Дэлхийн цомд манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нарын шилдгүүд зодоглож эх орныхоо дэвжээн дээр ид хаваа гайхуулсан.  
Харамсалтай нь Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Цагаанаа маань Чехийн бөхтэй барилдах явцдаа гэмтэл авч дэвжээгээ орхин тэмцээнээ өндөрлүүлсэн гэдгийг Монголын ард түмэн нүдээрээ харсан байх. Уг нь тэр барилдаж байсан бол ямар нэгэн медалийн оосороос атгах л байсан байх даа. Ямартаа ч баатар маань олимпид алдсан алдаагаа нөхөж эх орон, элгэн саданынхаа өмнө амжилт гаргах ганц боломжоо ийнхүү алдлаа. Гэхдээ түүнд буруу байхгүй болохоор бэртэлээ эдгээгээд эх орныхоо далбааг энэ тэндэхийн тэнгэрт мандуулах байлгүй дээ.
 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • odoo ene balai bolioozodog tail
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
  • odoo ene balai bolioozodog tail
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025