Чингэлтэйн засаг

Чингэлтэй дүүргийнхэн Засаг дарга Д.Ганболдоо албан үүргээс нь чөлөөлөх гэж дээр дооргүй юм болж байсныг санах хүн олон. Өч төчнөөн хоног нэхэл дагал болон байж ажлаа өгсөн түүний орны хүн харин томилогдсон байна. Өнгөрсөн баасан гарагт тус дүүргийн ИТХ хуралдаж шинэ засаг даргаар МАН-ынхан Т.Аюурсайханыг, АН-ын гишүүд Б.Батхуягийг Засаг даргад нэр дэвшүүлснээс Т.Аюурсайхан ялалт байгуулж албан ажлаа хүлээж авсан байна.  Тэрээр 2006-2009 онд ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсанаас гадна 2008 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга, 2011 оноос ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • naad auyrsaixan gedeg noxor chin odoo MAN-n eronxii nariin bichgiin dargin zovlox shuu dee
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
  • naad auyrsaixan gedeg noxor chin odoo MAN-n eronxii nariin bichgiin dargin zovlox shuu dee
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025