Алтан овоо

Дарьгангачууд үе удмаараа олон зууны турш дээдлэн шүтэж ирсэн далайн түвшнээс дээш 1356 метр өндөрт орших унтарсан галт уулыг эрт цагт Захын хар Өндөр гэж нэрлэдэг байжээ. Харин ХYII зуунаас Хааны зарлигаар тайж тахиж Дарь-Овоо, Алтан Овоо, Богд Алтан Дарь Овоо хэмээн нэрлэж ирсэн гэдэг.
1690-ээд оны дундуур Алтан дарь овоог анх тайж тахих үед оройд нь алтан ганжиртай гэр хэлбэртэй “Батцагаан” хэмээх дугуй цагаан суварга барьсан нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос “Алтан Дарь-Овоо” гэх болсон хэмээн нутгийн буурлууд ярьдаг тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.  Батцагаан нь гэр хэлбэртэй шаталсан гурван давхар бөгөөд нийтдээ таван метр өндөр, түүний дээр модон иштэй уран нарийн хийцтэй алтан шаргал өнгөт ганжиртай байжээ.
Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийхдээ Засгийн газрын Ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч, дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг уншин сонсгон, овоонд сумыг өргөн залж, хүж торгыг шатааж, залагдаж ирсэн Орлой мэргэн хутагт Овоон сүмийн лам нарын хамтаар тахилгын ном уншсан аж.
Харин Алтан-Овооны эзэн сахиус нь эрдэнийн цагаан хүлэгтэй, эрдэнийн баринтаг хувцастай баруун мутартаа шашны дайсныг үндсээр нь таслагч болор шилэн илдтэй, зүүн мутраараа эрдэнэ агуулагч тэвш залан барьж хүссэн бүхнийг хайрлах, гурван цагийг эзэмдэх гурван мэлмийтэй , тэргүүндээ торгон титэмтэй баатар дагнас лам түшмэл, бараа бологч нараар хүрээлүүлсэн баатар эрийн дүрээр дүрсэлсэн байдаг гэнэ. Ãýâ÷ 938-1939 оны үед овооны дээрх Батцагааныг нурааж тахилга үйлдэх ёслолыг ч зогсоосон байдаг ч нутгийн ард түмэн 1990 онд Батцагааныг сэргээн босгож, Алтан Овооны анхны тахилга хийсэн аж. Үүнээс хойш 1994, 1999, 2004, 2009 онд их тахилга хийжээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Алтан овоо минь аварч өршөө
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • nergui
    Altan ovoo min avarch urshuu.
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Алтансувд
    Сүхбаатарчууддаа сайн сайхныг хүсье
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • амараа
    энэ жил алтан овооны 100 жилийн ой болж байгаа гэсэн энэ үнэн юм бол уу ?
    2013 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin
    Altan ovoog turiin takhilagatai bolgoson tsagaas takhilgad oroltsoh neriidleer ochson humuus mash ih hog taridag bolloo Humuus mini shuteent ih ovooc mini buu buzartuulaarai Mun ochson lam nar ni orgihyn bulagt budaa hiigeed odoo us ni tatraad bainaa Nom unshij ariutgaj baigaa nereer budaa bolon yanz buriin ed yums bulagt hiih yum uunees bolj us ni tatraad orgiloh ni bagasaad baigaag anhaaraarai Ta buhnees hicheenguilen guiya
    2013 оны 03 сарын 02 | Хариулах
  • shinee
    Altan ovoo mini orshoo
    2012 оны 11 сарын 07 | Хариулах
  • энх-отгон
    Алтан овоо минь туслаач
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • altan ovoo mini orshoo
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025