Манай улсын урдаа барьдаг гавьяатуудын нэг, “Улаанбаатар” чуулгын дарга, дуучин Ц.Түвшинтөгсийг гүндүүгүй сайн эр, сайхан хоолойтой дуучин гэдгийг хүн бүр мэднэ. "Орхон түшээ мөрөн", "Хайрхан уулын бараа", "Шүүдэр цармын цэцэг", "Бурхан бумбын орон" гэх мэт уянгалаг өнгө аястай олон арван дууг ар араас нь дуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж чадсан түүний уран бүтээл хийгээд хоолойг нь монгол түмэн үнэлдэг бас бахархдаг. Хорин хэдхэн насандаа гавьяат жүжигчин хэмээх алдарыг хүртсэн түүний гэр бүлийнхэн бүгдээрээ дуулж хуурддаг “багалзуур” сайтай хүмүүс байдаг гэнэ лээ. Ямар сайндаа ах дүүсээрээ цуглахаараа гэр бүлийн концерт хийх талаар ярилцдаг гэж байгаа. Харин долоон хүүхэдтэй айлын дундах нь болох энэ эрхмийг шаггүй бизнес сэтгэлгээтэй гэдгийг гэр бүлийнхнээс нь өөр хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. “Бурхан халдун” ууландаа сүслэн залбирч явдаг гавьяат маань байгалийн сайханд зуны дэлгэр цаг эхэлмэгц л хүмүүсийн татваргүй бизнес гэж нэрлэдэг түрээсийн бизнесийг хийж явдаг гэх “шум” тараад удаж буй. Зуслангийн байршил сайтай цэвэр цэмцгэр байшин түрээслүүлж, төлбөрийг нь бөөнд нь авсан шигээ түрийвчээ түнтийлгэж суудаг гавьяат энэ бизнесийнхээ балгаар малчин ардын үгийг барж, хэл амны бай болж нэг хэсэг хэвлэлээр дуулиан тарьж байсан удаатай. Баруун чихэндээ үргэлж алтан гархи зүүж, хүзүүндээ эрхитэй явдаг эрхэм гавьяат хаа очиж хүүхэн шуухантай нэр холбогдож, эрийн муугаар дуудуулж яваагүй гүдэс эр. Мөн хувийн амьдрал, гэр бүлээ ч олны өмнө зарлаад байдаггүй. Харин өнгөрсөн 5-р сард болсон Дуурийн театрын солист ангийн 60 жилийн ойгоор сонгодогууд улаан хивснээ анхлан алхахад анхлан гэргийгээрээ гоёсон. Энэ зуны наадмаар ч хөтөлчихсөн явна лээ. Насүс нь жигдрэх цагаар авааль гэргийгээ эрхлүүлэхээр гавьяат шийдсэн бололтой юм. 
Сэтгэгдэл байхгүй байна