Монголын Үндэсний олон нийтийн телевиз гэх том айлыг “хөтөлж” яваа гэрийн эзэн бол Цагааны Оюундарь хатагтай. Сэтгүүлч хүний эрч хүч, уран бүтээлч зан чанар түүнээс илт харагддаг гэхэд хилсдэхгүй биз. Тиймдээ ч Ц.Оюундарь захирал нэгэн үе үзэгчээ алдаад байсан МҮОНТВ-д томоохон өөрчлөлт, шинэчлэл хийж айлын дайтай айл болгосон. Баруунд номын дуу сонсож боловсролоо зузаатгасан тэрээр сэтгүүлч хүнийхээ хувьд аль 90 оны төгсгөл үед “Зууны луйвар” хэмээх цуврал нэвтрүүлгээрээ олонд танигдаж сайшаал бас зэмлэлийг хүртэж байсан удаатай. Тухайн үед социалист нийгмээс салаад удаагvй болохоор дарга нараа бурхан шиг шүтдэг үзэл ардчилсан Монголд арилаагүй байсан үе. Харин тэр үйл явдлын дараахан нөхрөө зүй бусаар алдсан Ц.Оюундарь хатагтай АНУ-ыг зорьж олон жилийн дараа эх орондоо улс төрч нэгэн болсоор ирсэн нь олны нүдийг орой дээр нь гаргаж байлаа. Тэр ч утгаараа олны дургүйцлийг хүргэж байсан нь үнэн. Монголын радиогийн алдарт сэтгүүлч М.Цагааны охин Ц.Оюундарь өнгөрсөн сонгуулийн улигт өдрүүдэд АН-ын “Пиар”-ыг хариуцаж хэд хоног эфирээс салаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ алс Америкаас ирж, улс төрд шургаснаараа тэр АН-ынханыг ялалтын тугаа мандуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хэмээн намын нөхөд үнэлсэн гэдэг. Тиймдээ ч Ц.Оюундарийг “генсек” буюу ачаа үүрэгчээрээ томилсон биз. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлдэг хамгийн гол албан тушаал. Харин энэ амаргүй давааг засгийн эрхэнд гарсан үедээ түүнд АН-ынхан итгэл хүлээлгэн өгсөн нь ихэд учиртай. Үүрэг гүйцэтгэгч
Монголын Үндэсний олон нийтийн телевиз гэх том айлыг “хөтөлж” яваа гэрийн эзэн бол Цагааны Оюундарь хатагтай. Сэтгүүлч хүний эрч хүч, уран бүтээлч зан чанар түүнээс илт харагддаг гэхэд хилсдэхгүй биз. Тиймдээ ч Ц.Оюундарь захирал нэгэн үе үзэгчээ алдаад байсан МҮОНТВ-д томоохон өөрчлөлт, шинэчлэл хийж айлын дайтай айл болгосон. Баруунд номын дуу сонсож боловсролоо зузаатгасан тэрээр сэтгүүлч хүнийхээ хувьд аль 90 оны төгсгөл үед “Зууны луйвар” хэмээх цуврал нэвтрүүлгээрээ олонд танигдаж сайшаал бас зэмлэлийг хүртэж байсан удаатай. Тухайн үед социалист нийгмээс салаад удаагvй болохоор дарга нараа бурхан шиг шүтдэг үзэл ардчилсан Монголд арилаагүй байсан үе. Харин тэр үйл явдлын дараахан нөхрөө зүй бусаар алдсан Ц.Оюундарь хатагтай АНУ-ыг зорьж олон жилийн дараа эх орондоо улс төрч нэгэн болсоор ирсэн нь олны нүдийг орой дээр нь гаргаж байлаа. Тэр ч утгаараа олны дургүйцлийг хүргэж байсан нь үнэн. Монголын радиогийн алдарт сэтгүүлч М.Цагааны охин Ц.Оюундарь өнгөрсөн сонгуулийн улигт өдрүүдэд АН-ын “Пиар”-ыг хариуцаж хэд хоног эфирээс салаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ алс Америкаас ирж, улс төрд шургаснаараа тэр АН-ынханыг ялалтын тугаа мандуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хэмээн намын нөхөд үнэлсэн гэдэг. Тиймдээ ч Ц.Оюундарийг “генсек” буюу ачаа үүрэгчээрээ томилсон биз. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлдэг хамгийн гол албан тушаал. Харин энэ амаргүй давааг засгийн эрхэнд гарсан үедээ түүнд АН-ынхан итгэл хүлээлгэн өгсөн нь ихэд учиртай.
Сэтгэгдэл байхгүй байна