Нийтийн бие засах газар хоёроос илүү ялаа байвал торгоно

Нийтийн бие засах газарт хоёроос дээш ялаа байх “эрхгүй”. Хэрэв үүнээс илүү ялаа “цуглуулбал” торгууль төлнө. Энэ бол өнгөрсөн тавдугаар сараас БНХАУ-ын нийтийн бие засах газруудад мөрдөж эхэлсэн журам. ВВС-ын мэдээлснээр Бээжин хотын мэргэжлийн хяналтынхан сар бүр нийтийн бие засах газруудаар явж, ялааны “тооллго” хийх бөгөөд журам зөрчсөн газарт өндөр торгууль тавих гэнэ. Нэг эмэгчин ялаа 4-5 хоногт 500 хүртэл өндөг гаргадагтай холбоотойгоор ийм журам гаргасан уу, ямартай ч үүнээс олон ялаа байлгавал торгууль төлөх аж. Ийм арга хэмжээг зөвхөн Бээжинд ч биш, Цянси мужийн Наньчан хотын захиргаа хэрэгжүүлж байгаа. Гэхдээ тэндхийн нийтийн бие засах газрын нэг өрөөнд гурван ялаа байж болох гэнэ. Дашрамд дуулгахад Энэтхэг, Хятадад гэртээ бие засах өрөөгүй айл хэдэн сая байдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025