С.Нарангэрэлийн тэмдэглэл

МАХН-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдуулсан хавтаст хэрэг болон гурван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын үйл явцад тулгуурлан бичсэн  “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” хэмээх 182 хуудас бүхий ном өнөөдөр ард түмний гар дээр очлоо.  Манай улсын нэрт өмгөөлөгч, хуульч С.Нарангэрэлийн бичсэн уг номын нээлтэнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Цолмон болон МАХН-ын дэмжигч гишүүд оролцсон юм.
Эл ном ихээхэн сонирхолтой хэлбэрээр бичигдсэн нь хэдийгээр уншиж судлаагүй ч агуулгаас нь бэлхнээ харагдаж байлаа. Харин номын зохиолч С.Нарангэрэлийн  “улс төрийн хэлмэгдүүлэлт өнөөг хүртэл уламжлагдсан технологийг Н.Энхбаярын хэрэгт судлан гаргаж тавьсанаараа эл ном маань өнөөг төдийгүй ирээдүй үеийнхэнд ач тусаа үзүүлэх болов уу гэж найдаж байна” хэмээн хэлсэнчилэн тус ном үр өгөөжөө олон хүнд хүргэх биз ээ.  Түүгээр ч барахгүй номыг судалсан, уншсан  хүмүүсийн амнаас “Н.Энхбаярыг хүч хэтрүүлэн баривчилсан, шүүх хуралдааны дотоод ба гадаад талын байдал, зарим гол нотлох баримт, чухал ач холбогдолтой бичиг баримтын фото зургийг тавьсан нь эл номыг ойлгомжтой сонирхолтой болгожээ.”  хэмээх үг унаж байсныг дурьдах нь зүйтэй болов уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025