МАХН-ын дарга, Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэлийн бичсэн “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” номын нээлт өнөөдөр 11 цагаас “Интер ном”-ын их дэлгүүрт болох бол 12 цагаас Хуримын ордоны ард байрлах МАХН-ын төв байранд тус тус болох гэнэ. Уг номондоо Н.Энхбаярыг шүүх хурлын талаар буюу шүүх хурал дээр ашиглагдсан бодит баримт материалыг дэлгэн үзүүлсэн гэх. Ер нь энэ ном бичигдэж эхлэсэн тэр цагаасаа л олны дунд шуугиан дэгдээсэн эрэлт ихтэй номын нэг болоод амжсан билээ. Ямартаа ч Н.Энхбаярын хэрэг нийслэлийн шүүхэд очиж, нэг мөр дуусгавар болоогүй байхад түүний талаарх ном гарна гэдэг гайхалтай. Тэгэхээр шүүгчийн тэмдэглэл хэзээ, хэрхэн хэнд хэрэг болохыг харж л байя. Магадгүй энэ ном уншигчидад таалагдвал экс Ерөнхийлөгч суллагдаж, цагаадах ч юм бил үү. Харин нэмж дуулгахад уг номын нээлтэнд МАХН-ын удирдлагууд, Н.Энхбаярын гэр бүлийнхэн, нэртэй хуульчид, МАХН-ын гишүүд дэмжигчид оролцох гэнэ лээ.Н.Энхбаярыг “од” болгох номын нээлт
МАХН-ын дарга, Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэлийн бичсэн “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” номын нээлт өнөөдөр 11 цагаас “Интер ном”-ын их дэлгүүрт болох бол 12 цагаас Хуримын ордоны ард байрлах МАХН-ын төв байранд тус тус болох гэнэ. Уг номондоо Н.Энхбаярыг шүүх хурлын талаар буюу шүүх хурал дээр ашиглагдсан бодит баримт материалыг дэлгэн үзүүлсэн гэх. Ер нь энэ ном бичигдэж эхлэсэн тэр цагаасаа л олны дунд шуугиан дэгдээсэн эрэлт ихтэй номын нэг болоод амжсан билээ. Ямартаа ч Н.Энхбаярын хэрэг нийслэлийн шүүхэд очиж, нэг мөр дуусгавар болоогүй байхад түүний талаарх ном гарна гэдэг гайхалтай. Тэгэхээр шүүгчийн тэмдэглэл хэзээ, хэрхэн хэнд хэрэг болохыг харж л байя. Магадгүй энэ ном уншигчидад таалагдвал экс Ерөнхийлөгч суллагдаж, цагаадах ч юм бил үү. Харин нэмж дуулгахад уг номын нээлтэнд МАХН-ын удирдлагууд, Н.Энхбаярын гэр бүлийнхэн, нэртэй хуульчид, МАХН-ын гишүүд дэмжигчид оролцох гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна