Газрын хэвлийн баялгаар хөлжиж, хөрөнгөжсөн Монголын толгой баячуудын тэргүүн эгнээнд “Ажнай” группийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ зүй ёсоор багтдаг. Энэ яваа насандаа мөн ч олон эхнэр, хүүхний нүүр үзсэн энэ эрхмийн ууган хүү Б.Билгүүн хэмээх эрийн цээнд хүрсэн залуу эр бий. Дээдсийн мөнгөлөг жаалуудын дунд саваагүй, сахилгагүй явдлаараа бас ч гэж зартай “Ажнай”-н ууган хүү саяхан аав болж, үрийн зулай үнэрлэжээ. Хамгийн сонирхолтой нь эцэг болсон энэхүү явдлаа олны нүд чихнээс тун ч их нууцалж байгаа бөгөөд ойр дотныхноос нь өөр бусад хүмүүс мэдэхгүй байгаа аж. Бүсгүйг Солонгост амаржуулсан гэх мэдээллээс илүүг бид олж мэдсэнгүй. Юутай ч дөч гарсан насандаа Ганцэцэг хэмээх нугараач бүсгүйтэй сууж, хэнз ихэр охидын зулай үнэрлэж, дэг журамтай аав болсон ноён “Ажнай” ийн өвөө болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна