Айлчлал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаатай манай улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНИУ-ын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Монгол-Индонезийн харилцаа хамтын ажиллагааг эдийн эасаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэж, хөдөө аж ахуй, соёл зэрэг зарим салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочилж үг хэлэх бөгөөд Монгол, Индонезийн бизнес уулзалтын нээлтэд оролцох юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025