Эрт бос


Маргааш  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 07.00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрт босохын ач тус” сэдвээр илтгэл тавихаар болсон гэнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 1200 га талбайг хамарсан бөгөөд тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үзүүлэлтээр 10 жилийн дотор 93 сая ам доллар зарцуулж санхүүжүүлбэл дэлхийд хэмжээгээрээ нэгд орох хүрээлэн болох аж. Нийслэлчүүд цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай болохоос гадна агаарын бохирдлыг бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх  22 төрлийн мод, бут сөөг тарих боломжтойг тус хүрээлэнгийн удирдлагууд ТЭЗҮ-ээр гаргажээ. Тухайлбал, Сөүл хотын дарга Сөүл хотын нэрэмжит төгөлийг өөрсдийн хөрөнгөөр багуулж өгөхөө амалсан бол Туркийн Анкара, Хятадын Эрээн хотын удирдлагууд ч ийм туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн гэх.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025