Төөрсөн ихрүүд

“Киви”-гийн исгэсэн гурван жимнээс хамгийн адтай нь Ука. Сүүлийн үед соло уран бүтээл хийж, хувцас загвар, стиль имиждээ анхаарах болсон тэрээр энэ зун өөртэйгээ усны дусал мэт ижилхэн бас нэг бүсгүйтэй ижилсэж, моделийн ур чадвараа харуулсан. Төөрсөн ихрүүд гэмээр тэд тун сайн ганзага нийлж байгаа гэдэг.  
Малайзад загвар зохион бүтээгчийн сургуулийг төгсч, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг бол Katya Zol брэндээрээ олонд танигдсан бүсгүй. Тэрбээр хоёр жилийн өмнөөс өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдсэн аж. Энэхүү ажлаа анхлан ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийж, материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцсаа өөрөө оёдог байжээ. Урласан хувцаснуудаа онлайнаар худалдаалж тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болсон төдийгүй мэргэжлийн PR агентлагтай хамтран брэндээ сурталчлах ажилд орсон байна.
Дизайнер, загвар өмсөгч бүсгүй эх орондоо ирж, өөрийн нэрийн коллекцоо саяхан танилцуулсан бөгөөд чадварлаг моделиуд түүний загваруудыг амилуулсан юм. Тэдний дунд “Киви” хамтлагийн ахлагч Ука зүй ёсоор багтаж, мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахааргүй ажиллан найзынхаа урласан гоёлыг сонирхуулсан. Австралийн Chadwick агентлагт харьяалагддаг Г.Золцэцэгийн мэргэжлийн нэрээр Odna Gerel аж. “Киви” Ука баруунжсан найзынхаа зөвөлгөөгөөр хувцсаа сонгож өмсдөг бөгөөд энэ хоёр бүсгүйн стиль, имиж, үсний өнгө гээд андуурмаар адилхан зүйл олон харагдана лээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • buyka
    ymiig sn talaas ni bodoj bgaach cham shig bainga mes zasal xiilgexiig moroodogchid ingej l bichne de
    2014 оны 06 сарын 19
  • Ihruud geh shig mes zasal malaa
    2012 оны 09 сарын 05 | Хариулах
    • buyka
      ymiig sn talaas ni bodoj bgaach cham shig bainga mes zasal xiilgexiig moroodogchid ingej l bichne de
      2014 оны 06 сарын 19
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025