Г.Баяраа: Сүхээ үнэхээр хүчтэй залуу байна лээ

“Боодог”,  “шаадаг” хэмээх хочийг хүртээд байгаа хоёр залууг мэдэх биз. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх, бие нь жижиг ч хуруу нь том Г.Баярсайхан нарын “халзагнал” саарал ордонг донсолгосон хэвээр л байгаа. Харин МАН-ын гишүүн АН-ын түшээд нилээд юм бодогдуулж шанаа дүүрэн ухаарал бэлэглэсэн бололтой. Г.Баярсайхан гишүүн хэвлэл болгоны л нүүрэнд заларч нөгөө өрсөлдөгчийгөө муулаад ч байгаа юм шиг, магтаад ч байгаа юм шиг яриа хөөрөх болоод буй.
“У.Хүрэлсүх бэлтгэл хурандаа харин би...,  У.Хүрэлсүхийг их бяртай хүн гэж сонссон. Үнэхээр бяртай хүн байна лээ.” гэж ирээд  л гишүүн маань хүн амьтанаар өрөвдүүлэх гэсэн биш улам л доошоо ороод яваа бололтой. Түүгээр ч барахгүй нэг онцгой зан нь “би гомдолгүй байгаа, гомдолоод байдаг эр хүн би биш...” гэж цээж дүүрэн бардагначихаад шүүхэд өгч өглөө оройгүй зарга үүсгэж яваа нь. Тэгэхээр “Боодог” Г.Баярсайхан гэж хэн бэ? Эр хүн эсвэл...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • manai gishuun yun ch amarhan unadag yumbee yadaj jaahan guriihgui unchih yum ichleeshdee
    2012 оны 09 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025