Өнгөрсөн хавар буюу ханш нээж, хүн амьтаны хамаг юм сэдрэх тэр цагаар хошин урлаг хоёр Ариунболдтой болохоо шахсан билээ. Ард түмний алдарт багш, аймар олон хэлтэй Арго буюу Ариунболд хэмээх том эр ганц хүний театр байгуулан “Шинэ үе”-ийнхээ Ариунболдыг баллах дөхсөн тэр үе. Гэвч мань багшийн урлагийн төлөө гэсэн сэтгэл нь эцэстээ сураг тасарсан билээ. Харин “Шинэ үе” продакшины захирал Б.Ариунболд буюу Бооёо урлагтаа үнэнч байсаар гавьяат хэмээх цолыг гуядсан. Ёстой л будаг нь ханхалсан гавьяат маань тал бүрийн авьяастай, сүрхий эр гэдгийг хүн бүр мэднэ. Тэрээр сайн жүжигчин, чадварлаг найруулагч, давгүй хөтлөгч гээд нэрлээд байвал дуусахгүй биз. Мөн “Шинэ үе”-ийнхэн үзэгчддээ “Азгүйтэл чи баяртай” хэмээх шинэхэн тоглолтоороо бэлэг барьж байгаа билээ.Азгүй Ариунболд нь баяртай
Өнгөрсөн хавар буюу ханш нээж, хүн амьтаны хамаг юм сэдрэх тэр цагаар хошин урлаг хоёр Ариунболдтой болохоо шахсан билээ. Ард түмний алдарт багш, аймар олон хэлтэй Арго буюу Ариунболд хэмээх том эр ганц хүний театр байгуулан “Шинэ үе”-ийнхээ Ариунболдыг баллах дөхсөн тэр үе. Гэвч мань багшийн урлагийн төлөө гэсэн сэтгэл нь эцэстээ сураг тасарсан билээ. Харин “Шинэ үе” продакшины захирал Б.Ариунболд буюу Бооёо урлагтаа үнэнч байсаар гавьяат хэмээх цолыг гуядсан. Ёстой л будаг нь ханхалсан гавьяат маань тал бүрийн авьяастай, сүрхий эр гэдгийг хүн бүр мэднэ. Тэрээр сайн жүжигчин, чадварлаг найруулагч, давгүй хөтлөгч гээд нэрлээд байвал дуусахгүй биз. Мөн “Шинэ үе”-ийнхэн үзэгчддээ “Азгүйтэл чи баяртай” хэмээх шинэхэн тоглолтоороо бэлэг барьж байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна