Залгаарай бид бэлэн

Өнөөдөр хичээлийн шинэ жил албан ёсоор эхлэж сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдээ угтан авлаа. Үүнтэй холбоотойгоор зарим сургууль болон цэцэрлэгүүд илүү анги нээж арын хаалгаар хүүхэд оруулах тохиолдол үргэлж гардаг. Нэг үгээр хэлбэл цэцэрлэгийн бүртгэл явагдах үеэр эцэг эхчүүд мөнгөгүй бол хүүхдээ бүртгүүлэхэд хүндрэлтэй байдгийг жил бүр л ярьж, хэлж байдаг. Тэгээд ч зарим цэцэрлэгүүд хандивийн анги нэрийн дор авилга авч өгөлцдөг нь тогтоогдсон. Тэгвэл  Боловсрол, шинжлэх ухааны яамныхан “Цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа.  Тиймээс  хандивын анги нээх асуудал байхгүй.  Хандивын анги нээсэн байна гэх мэдээллийг иргэд өгвөл бид шалгах боломжтой” гэдгээ илэрхийлээд байгаа.  Хэрэв хандив авч байгаа болон хандивын анги нээсэн бол эцэг эхчүүд  1290 гэсэн тусгай дугаар руу залгаж болох аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025