“Х түц”-ээс “Мөрөөдлийн театр”-руу урвасан энэ онигор эрийн тоглосон реклам хийгээд кино гэж байхгүй болсон. 10 хүүхэдтэй айлын хамгийн бага учраас ч тэр үү “банш” Батаа ах эгчийн гар дээр бөмбөрч өссөн эрхийн балай гэдэг. Есөн ах эгчийг морь болгон явсан эрх дархтай хүү кино урлаг, рекламны салбарт эрэлт ихтэй болоод буй нь түүний өхөөрдөм дүр төрхтэй нь шууд холбоотой. Ёстой л “од” хэмээгч болон дүүлж яваа жүжигчин Батаагийн гэргий өөртэй нь усны дусал мэт адилхан бүсгүй байдаг гэдгийг мэдэх хүн олон. Түүгээр ч барахгүй хосууд мөн л онийж, жимбийсэн хөөрхөн охинтой. Тэр ч утгаараа “банш” хэмээх алдрыг нь гэр бүлтэй болсоноос нь хойш “Хацартынхан” гэж өөрчилөөд байгаа билээ. Харин “Хацартынханы” тэргүүн Баттөмөр эхнэр хүүхэдтэй тун ч халамжтай хаа явсан газраа урд хойно нь бөндөгнөж явдаг гэнэ лээ. Хацартынхан
“Х түц”-ээс “Мөрөөдлийн театр”-руу урвасан энэ онигор эрийн тоглосон реклам хийгээд кино гэж байхгүй болсон. 10 хүүхэдтэй айлын хамгийн бага учраас ч тэр үү “банш” Батаа ах эгчийн гар дээр бөмбөрч өссөн эрхийн балай гэдэг. Есөн ах эгчийг морь болгон явсан эрх дархтай хүү кино урлаг, рекламны салбарт эрэлт ихтэй болоод буй нь түүний өхөөрдөм дүр төрхтэй нь шууд холбоотой. Ёстой л “од” хэмээгч болон дүүлж яваа жүжигчин Батаагийн гэргий өөртэй нь усны дусал мэт адилхан бүсгүй байдаг гэдгийг мэдэх хүн олон. Түүгээр ч барахгүй хосууд мөн л онийж, жимбийсэн хөөрхөн охинтой. Тэр ч утгаараа “банш” хэмээх алдрыг нь гэр бүлтэй болсоноос нь хойш “Хацартынхан” гэж өөрчилөөд байгаа билээ. Харин “Хацартынханы” тэргүүн Баттөмөр эхнэр хүүхэдтэй тун ч халамжтай хаа явсан газраа урд хойно нь бөндөгнөж явдаг гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна