Миний нүдээр...

Өнөөдрийн  УИХ-д ихээхэн сэтгэл дундуур байгаа эрхмүүдийн нэг бол Ц.Нямдорж. Ер нь МАН-ынхан тааламжгүй байгаа л даа. Гэхдээ Ц.Нямдорж гишүүн тэднээсээ илүү ихээр шаналж байгаа бололтой.  "АН-ынхан хамтарсан эвслүүдтэйгээ албан тушаалын төлөөх дайнаас болж муудалцаад нэг л өдөр задрахад бэлэн байна шүү дээ" гэж ирээд л засгийн газрыг ил цагаан муулах болсон. Мөн түүгээр ч барахгүй УИХ-ын даргыг одоо болтол хууль бусаар сонгогдсон хэмээн гүрийсээр байгаа. Тухайлбал түүний бухимдалд  "З.Энхболд гэдэг хүн чинь АН-ын зодуурын хэрэгсэл болоод хувирчихлаа шүү дээ. УИХ тогтвортой байвал төр тогтвортой байна. Энэ төрийг тогтворгүй байлгах бүх өдөөн хатгалгыг З.Энхболд хийж байна" гэх дүгнэлт бат оршсоор байгаа гэнэ лээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025