Паралимпийн зуны
XIV наадамд манай улсын тамирчдаас байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа хагас
шигшээ тоглолтод шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын тамирчин Гао
Фаншиатай өчигдөр халз харваж ялалт байгуулсан. Энэхүү харваанд тэрбээр 6:0
оноогоор илт илүүрхсэн юм. Түүний өрсөлдөгч БНХАУ-ын тамирчины хувьд хувьд
урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын
тамирчинг 6:0-оор буулган авсан шилдэг
харваач байсан юм. Ямартаа ч өнөөдөр эх орныхоо цагаар 17:00-д хүрэл медалийн төлөө
Монголын тамирчин Б.Жавзмаа өрсөлдөнө. Тамирчиндаа амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна