“Хувьсал”-ын Цогоо гэвэл урлагийнхан битгий хэл Монгол даяар андахгүй мэдэх биз. Олноо “хар” Урнаа хэмээх хочоороо танил болсон гавьяат жүжигчин У.Уранчимэгийн нөхөр ноён Г.Цоггэрэл уг нь жүжигчин мэргэжилтэй гэдэг. Төрөлхийн гүйлгээ ухаан, удирдах авьяасаараа Монголын урдаа барих продюсер, шоу менежерүүдийн нэг болсон тэрээр дуу бүжгийн эрдмийн чуулгыг чамлахааргүй сайн удирдаж яваа. Саяхан л гэхэд рок попын ододыг нэгэн дор чуулуулж “Их хуралдай” хэмээх шинэхэн, соньхон бас дахин давтагдашгүй тоглолтыг тун ч амжилттай зохион байгуулаад авсан жаатай эр. Тиймдээ ч Г.Цоггэрэл дарга урд өмнө нь драмын урлагаас авахуулаад л Монголын рок попын гэр бүлд хүртэл хутгалдаж явсаны гавьяа энэ биз ээ.Хувьсал
“Хувьсал”-ын Цогоо гэвэл урлагийнхан битгий хэл Монгол даяар андахгүй мэдэх биз. Олноо “хар” Урнаа хэмээх хочоороо танил болсон гавьяат жүжигчин У.Уранчимэгийн нөхөр ноён Г.Цоггэрэл уг нь жүжигчин мэргэжилтэй гэдэг. Төрөлхийн гүйлгээ ухаан, удирдах авьяасаараа Монголын урдаа барих продюсер, шоу менежерүүдийн нэг болсон тэрээр дуу бүжгийн эрдмийн чуулгыг чамлахааргүй сайн удирдаж яваа. Саяхан л гэхэд рок попын ододыг нэгэн дор чуулуулж “Их хуралдай” хэмээх шинэхэн, соньхон бас дахин давтагдашгүй тоглолтыг тун ч амжилттай зохион байгуулаад авсан жаатай эр. Тиймдээ ч Г.Цоггэрэл дарга урд өмнө нь драмын урлагаас авахуулаад л Монголын рок попын гэр бүлд хүртэл хутгалдаж явсаны гавьяа энэ биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна