Зодсон нь омогшилтой, зодуулсан нь гунигтай гэх ухааны юм болж Г.Баярсайхан гишүүн ганц шанаадуулсан шарандаа УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг өмнө хэлж байсан лугаа Эрүүгийн цагдаагийн газарт өгчээ.Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрынхан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Хэрвээ У.Хүрэлсүхийн гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 3-6 сараар баривчлах, цаашлаад гурван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх аж.
Сэтгэгдэл байхгүй байна