Шатахууны үнэ нэмэгдэнэ

Манай улсад шатахуун экспортлогч гол хүчин ОХУ-д маргаашнаас эхэлж бензиний үнэ нэмэгдэхээр болжээ.
“Долдугаар сард ирсэн бензиний үнийн өсөлтийн давалгаа есдүгээр сард улам нэмэгдэх нь” гэж эдийн засагчид дүгнэсэн байна. Дүгнэлт ч таамаг төдий зүйл байсангүй тус улсын “Лукойл” компани есдүгээр сарын нэгнээс бензиний үнээ нэмэхээ өчигдөр мэдэгдсэн аж. Тус компаний ШТС-д нэг литр бензин доод тал нь 32 рублиэр зарагдах гэнэ. Тэгэхээр манай улсад ч гэсэн энэ үнийн өсөлт нөлөөлөх нь тодорхой. Түүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ ч бас л нэмэгдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025