Өчигдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар Төрийн ордонд олон камер, зурагчдын өмнө халз тулаан хийж олныг багагүй шуугиагаад бас хөгжөөгөөд авсан. Тэр ч хэрээрээ “ УИХ-ын гишүүн байж ёс зүйгүй үйлдэл хийлээ гэж” У.Хүрэлсүх ард түмнээсээ шүүмжлэл аваад байгаа билээ. У.Хүрэлсүх гишүүн намыг нь доромжиллоо хэмээн ийнхүү бухимдлаа илэрхийлсэн бол Г.Баярсайхан гишүүн түүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа. гэхдээ эр хүмүүсийн хооронд энэ мэт зодоон цохион үүсгэх асуудал байх ч төрийн их хүний хувьд энэ нь хэт бүдүүлэг хэрэг болохыг хүн бүр мэдэж байгаа байх. Гэхдээ МАН-ын генсек асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх твиттер хуудсаараа дамжуулан ард түмнээсээ уучлалт гуйжээ. “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй. Өнөөдрийн үйл явдлын төлөө та бүхнээсээ уучлалт гуйж байна. Тэвчээрт хязгаар бий” гэж бичсэн байна. Ийнхүү У.Хүрэлсүх эр хүний ёсоор бухимдлаа гарган Баяраа найзыгаа нэг сайн гэгч нь гөвөөд авсан бол мөн эр хүний ёсоор уучлалт гуйлаа. Ялагч уучлалт гуйлаа
Өчигдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар Төрийн ордонд олон камер, зурагчдын өмнө халз тулаан хийж олныг багагүй шуугиагаад бас хөгжөөгөөд авсан. Тэр ч хэрээрээ “ УИХ-ын гишүүн байж ёс зүйгүй үйлдэл хийлээ гэж” У.Хүрэлсүх ард түмнээсээ шүүмжлэл аваад байгаа билээ. У.Хүрэлсүх гишүүн намыг нь доромжиллоо хэмээн ийнхүү бухимдлаа илэрхийлсэн бол Г.Баярсайхан гишүүн түүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа. гэхдээ эр хүмүүсийн хооронд энэ мэт зодоон цохион үүсгэх асуудал байх ч төрийн их хүний хувьд энэ нь хэт бүдүүлэг хэрэг болохыг хүн бүр мэдэж байгаа байх. Гэхдээ МАН-ын генсек асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх твиттер хуудсаараа дамжуулан ард түмнээсээ уучлалт гуйжээ. “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй. Өнөөдрийн үйл явдлын төлөө та бүхнээсээ уучлалт гуйж байна. Тэвчээрт хязгаар бий” гэж бичсэн байна. Ийнхүү У.Хүрэлсүх эр хүний ёсоор бухимдлаа гарган Баяраа найзыгаа нэг сайн гэгч нь гөвөөд авсан бол мөн эр хүний ёсоор уучлалт гуйлаа.
Сэтгэгдэл байхгүй байна