Зар: Дугаараа зарна

Мобикомын 9911-тэй дугаарыг эрхэмсэг хийгээд эгэлгүй баян улсууд л барьдаг гэх ойлголт манайханд байдаг. Тэр “тэнэг” гэмээр ойлголтыг нь дуулсан баячууд нэг нэгнээсээ дээр гарах гэж баярхаж, булаалдсаар байгаар энэ дугаарлалтын үнийг тэнгэрт мандуулсан.  Дор хаяж хэдэн зуун саяар хэмжигдэнэ гээд бод доо. Тиймээс зарим нэг нь 9911-тэй дугаараа өндөр үнээр зарахаар сэтгэл шулуудсан сурагтай. Тухайлбал: УИХ-д амар, жимэр аргаар орж ирсэн эрхэм  гишүүн С.Дэмбэрэл “Хэрэв 9911... дугаар их үнэ хүрдэг юм бол өөрийнхөө гар утасны дугаарыг зараад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сан байгуулж, хуримтлал үүсгэнэ” хэмээн зар түгээсэн гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025