Луу унжив

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг  өчигдөр   чуулганаас завсарлага хүсч буйгаа мэдэгдсэн. Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага байгаа тул завсарлага хүсье” гэсэн билээ. Гэвч ийн завсарлага авч байгаа нь дээрх тайлбараас бус яамдуудын дэд сайдын асуудлаас болж АН-ын бүлэгтэй   маргаан үүсгэсэн сурагтай. Учир нь АН-ынхан алимаа хуваахдаа луу унжиж яамдуудын 14 дэд сайдын суудалд хүмүүсээ тавихаар зүтгэх болсонтой холбоотой гэнэ. Тиймээс “Шударга ёс” эвсэлийнхэнийг ийн гэдийлгэж, чуулганаас завсарлага авахад хүргэсэн аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025