Яагаад

ИЗНН-ын удирдлагууд хуралдаж хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар байгуулсан гурван талт гэрээний биелэлтийн явцыг хэлэлцсэн аж. Улмаар  ИЗНН-ын удирдлагын хурлаас Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хамтарсан засгийн газраас гарах албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Чухам ямар шалтааны улмаас Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Уг нь ИЗНН, Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулах гэрээнд нэг сайдын суудлыг ИЗНН-д, “Шударга ёс” эвслийн бүлэгт сайдын дөрвөн суудал өгөхөөр тус бүр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг тус нам хариуцахаар болж С.Оюун гишүүн сайдын суудалд томилогдоод байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025