Амлаж байна

Парламентын сэтгүүлчээс их улстөрд хөл тавьсан цөөн улстөрчийн нэг бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин. Нам, төр, засгийн ажлын аль алиных нь тэргүүн эгнээнд явж, ардчилсан төрийн бодлогыг тодорхойлолцож ирсэн энэ эрхэм Монгол Ардын Нам сөрөг хүчин болсон эгзэгтэй цаг үед даргаар нь ажиллах хариуцлагатай үүргийг хүлээсэн билээ. Нэгэн үе намдаа жигүүр хүртэл байгуулж шинэчлэлийн туг нь болж явсан түүний туршлага, зангараг, шинэчлэгч чанарыг өндрөөр үнэлсний бодит илэрхийлэл бол энэ удаагийн томилгоо гэхэд болно. Угаас МАН-ын даргын суудалд аль хэдийнээс нэр нь дурсагдаж ирсэн тэрээр саяхан нэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам цэгцтэй бодлоготой, шуурхай, дайчин сөрөг хүчин байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Ямартаа ч түүнийг энэ засгийн газрын эсрэг хэр зоригтой, тууштай тэмцэгч байхыг л харах үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Жинхэнэ увайгүй эр Ичих булчирхайгүй Суудлын төлөө үхэлдчихнэ шүү
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025