БНХАУ-ын Засгийн газрын ивээл дор болж буй олон үндэстний спортын “Ордос” II их наадам БНХАУ-ын Ордос хотноо үргэлжилж байна. Найдугаар сарын 25-31-ны өдрүүдэд болох уг наадамд БНХАУ-ын олон муж, Хятадын Тайвань, Хонгконг, Макао, ОХУ-ын Буриад, Монголын улсын баг тамирчид оролцож, спортын 16 төрлөөр бөх, шатар, морь ба тэмээн уралдаан, жудо, сурын харваа, зүлгэн дээрх хоккей, ушу, олс таталт, модон бөмбөг зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөж байна. Тус наадмын модон бөмбөгийн тэмцээн Ордос хотын төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжилж, Монголын баг тамирчид тус төрөлд хүрэл медаль хүртжээ.Монголын баг тамирчдын ахлагчаар Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ажиллаж байгаа ба манай баг эмэгтэй тав, эрэгтэй зургаан тамирчин, нэг дасгалжуулагч, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ.
Сэтгэгдэл байхгүй байна