Б.Энх-Амгалан нааш ир...

Өнөөдөр байнгын хороод хуралдаж хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг  олонхийн  саналаар дэмжсэн байна.  Зарим гишүүн түүнийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэж үзсэнээс ийн түүнийг сонгоод байгаа юм. Харин бие даагчдын төлөөллөөс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тус дэд хорооны бүрэлдэхүүнд МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг харьяалуулах хүсэлтээ гаргасан байна. Гэхдээ түүнийг саналыг одоогоор хүлээж аваагүй байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025