Бидний хэлж заншсанаар “ хүүхдийн парк”-т ёстой янз янзын бизнес явагдаж байна аа. Тэдгээрийн нэг нь энэ явдаг барималууд. Хажууд нь зогсож зургаа татуулсан хүн бүрээс мөнгө авдаг эдгээр залуусын тэсвэр, тэвчээрийн мундагийг яана. Нэг гөлийгөөд зогсвол хөдлөнөө л гонжийн жоо гэнэ лээ. Ер нь Монголд ажилгүй байхын зовлон алга бололтой. Хүн хичээвэл юу ч хийж, яаж ч мөнгө олж болдог гэдгийн нэг баталгаа энэ биз. Ямартаа ч ийм бизнесийг сэтгэсэн эдгээр залуустаа амжилт хүсье бас баяр хүргэе. Мундаг байгаа биз. 



Сэтгэгдэл байхгүй байна