Өнгөрсөн хаврын хавсарга салхинд МАН-ынхан бага хурлаа хийж, сонгуулиар хэнийг аль тойрогт нэр дэвшүүлэхээ шийдэх гэж байсан тэр үед. Энэ гурван нөхөр намынханаасаа нэлээд зайтай булагнаж байсан нь энэ. Олноо “Хуц” хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Чингэлтэйчүүдийг урагш чирнэ гэж гараад хойш нь чангааж суусан УИХ-ын эрхэм түшээ асан Д.Очирбат нар. Уг нь ч ийнхүү болзоо тогтоож сэмхэн хуралдсаныхаа ачаар мань хоёр хоёулаа тойрогтой үлдэж байсан л даа. Нэг нь баярхал, омогшилоор хагарч ядсан Ш.Сайхансамбууг жийгээд Завханруу явсан бол өнөөх нь “Чингэлтэйг би мэднэ” хэмээн цэцэрхсээр байгаад мандат авсан болзоо тогтоогчид. Харамсалтай хоёр эксийн болзоо бүтэлгүйтэж өнгөрсөн сонгуульд өвдөг шороодсон. Өдгөө хаана, юу хийж явааг бурхан л мэдэх байх.

Сэтгэгдэл байхгүй байна