Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч, хүлээн зөвшөөрөгдсөн амтат “жимс”-нүүд тус тусын замыг хөөх болсон тухай мэдээлэл өнгөрсөн жилээс гэрэх болсон. Хамтлагийн ахлагч Ука ганцаараа дуулж, өнгөрсөн хавар бие даасан цомог гаргасан нь дээрх мэдээллийг үргэлжлүүлсээр байгаа хамтлагийнхан хамтын уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд шинэ цомгоо бичүүлж, тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм байна. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаатай холбогдож, энэ талаар тодрууллаа.
“Киви” цомог гаргаж, тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо?
Гадуур “Киви” тарж байгаа гэсэн яриа тарсан болохооор хүмүүс энэ мэдээлэлд итгэж ядаад байх шиг байна. Энэ үнэн шүү.
Сайхан мэдээ байна. цомогт хэдэн дуу багтаж байгаа вэ?
Зургаан дуутай. Дуунууд бэлэн болчихсон. Цомгийнхоо мастерингийг АНУ-д хийлгэж байгаа. Бүсгүйчүүд маань уран бүтээлийнхээ тоонд бус чанарт анхаарч байгаа.
Шинэ цомог хэзээ сонсогчдын гарт хүрэх вэ?
Хэвлэлтэнд явуулах гэж яарахгүй байна. эхлээд дуунууддаа клип хийлгэж, үзэгч, сонсогчид хүргэнэ. Дүрсжүүлэх ажил хэдийн эхэлсэн. Ямар бүтээл хийснийг удахгүй цэнхэр дэлгэцээр үзнэ.
Тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?
Энэ ондоо багтаана даа. Арванхоёрдугаар сард хийх болов уу. Шинэ цомогтоо орсон болон хүмүүсийн сонсох дуртай хуучны дуунуудаа энэ тоглолтонд багтаана. “Киви” хамтлагийн дууг соносж, дэмжиж байдаг үзэгч, сонсогчдоо танхимаас сэтгэл хангалуун гаргах хэмжээний тоглолт хийхийг хүсэж байгаа учраас бүх талын бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна.
Та хэдээр өөр сонин сайхан юу байна?
Хамтлагийн охидтой хоёр сар шахам өмнөд хөршөөр аялан тоглоод ирлээ. Сингапур, Малайзид очиж загварын шоунд оролцлоо. Долоо, наймдугаар сард хүмүүс амардаг бол бид их ажилтай байлаа даа.
Сэтгэгдэл байхгүй байна