Монголынхоо нэрийг гаргасаар...

Саяхан ОХУ-ын Тува улс өөрийн орноо Ази тивийн төв цэг гэдэг энэ улс уламжлал ёсоороо "Төв Азийн"  мисс тэмцээнийг амжилттай зохион байгуулагдаж өндөрсөн билээ. Тэгвэл энэхүү тэмцээнд улсаа төлөөлөн И.Төгсөө оролцсон юм. "Төв Азийн" мисс шалгаруулах тэргүүн шагнал 10 мянган доллар, эрдэнийн чулуун титмийг нутгийн охин буюу Туваг төлөөлсөн Чечена Кыргыс хүртжээ.
Манайхаас И.Төгсөө Монголын гоо охидоо төлөөлж оролцоод ирсэн байна.  Олон улсын “Төв Азийн” мисс шалгаруулах наадмын сүүлийн шатанд 14 бүсгүй шалгарч үлдсэнээс үзэгчдийн таашаалд нийцсэн бүсгүйн номинацийг тэргүүлжээ. Тухайлбал "Монголоос ирсэн үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй" гэх гарчган дор түүний тухай томоохон нийтлэл гарсан аж. Ийнхүү Тувагийн хэвлэлүүдийг нэг хэсэг шуугиулаад авсан сурагтай.
И.Төгсөө 2011 оны "Монголын сайхан бүсгүй" уралдааны ялагч бөгөөд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан билээ.
Харин энэхүү тэмцээний шагналт байрнуудын жагсаалт дараах байдлаар шалгарсан байна.
Дэд мисс - Ольга АТКНИНА /Хакас/

Үндэсний хувцастай мисс- Ботагоз Мугайленова /Казахстан/

Загвар өмсөгч мисс-Ольга ГАЙДАБУРА /Татарстан/

Авьяаслаг мисс - Оюуна Нямцэрэнова /Буриад/

Үзэгчдийн таашаал - ИДЭРСАЙХАНЫ Төгсөө /Монгол/

Эв найрамдлын мисс - Майя ДЖАФАРОВА  /Азербайжан/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Yu omstsiin be shilen har triko tegsnee sandal shahtsan
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025