Монос монополь тогтооно

Тэртээ 2008 оны сонгуулиар патриарх үзлээрээ алдартай хаа холын Сүхбаатараас нэр дэвшиж, Алтан овооны халуун наранд дээлтэйгээ хатаж, хамаг байдгаа алдсан Л.Эрдэнэчимэг авхай энэ удаад Сонгинохайрханд нэр дэвшин ялалт  байгуулж Монголын улс төрд ширээний ард шилээ маажиж суух эрхмүүдийн тоог нэгээр нэмсэн. Уг нь гадна, дотны увиагүй бизнесменүүд шиг газрын буянаар хөрөнгөжиж, уул уурхайгаа ухаж төнхөөгүй, улс төрийн өндөр албан тушаал хашиж төрийн хөрөнгө рүү гар дүрээгүй гэдэг нь түүний бахархал. Харин гахай үүрч, ганзагын наймаа хийж хүйтэн, ширүүн бүхнийг даван туулсаар “Монос” гэх эмийн сүлжээ дэлгүүрийг Монголдоо анх удаа бий болгосон дайчин бүсгүй гэдэг. Гэхдээ эмийн бизнес эрхэлнэ гэдэг нэлээн танил талтай, өв хөрөнгөтэй хүний хийх ажил. Эл бизнесийг тун ч амжилттай хийж яваа Л.Эрдэнэчимэг хатагтай УИХ-ын гишүүн авхай болохоосоо өмнө мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлүүдийг хууль бусаар худалдаалсан хэрэгт холбогдон УМБГ-т шалгагдаж дуулиан тарьж байсан удаатай. Дэлхий дээрх хамгийн ашигтай бизнес хар тамхиных байдаг гээд бодохоор энэ бизнесээс Л.Эрдэнэчимэг гишүүн чамгүй ашиг олдог биз. Уг нь УИХ-ын гишүүн баймааргүй дүр төрх ханхийдэг тэрээр парламентын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар сонгогдчихсон тууж яваа нь бүр сонирхол татаж буй. Эм, тарианаас өөр мэдэх зүйлгүй энэ нөхрийн толгойг улс төрийнхөн үнэлдэггүй нь нууц биш.  Ямартаа ч тэр одоо УИХ-ын гишүүн болсон болохоор Монголд “Монос” монополь тогтоох нь тодорхой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • u
    ганц энэ шулам ч биш эмийн бизнес буюу хүний өвчин зовлон дээр хөлжсөн хүний махан хүнстүүд олон байна хонхлой эмийн сангийн тунгалаг гэдэг хар авгай байна нүгэл нь нүдээрээ гарч өөрөө үхэх гэж байгаа
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • u
    ганц энэ шулам ч биш эмийн бизнес буюу хүний өвчин зовлон дээр хөлжсөн хүний махан хүнстүүд олон байна хонхлой эмийн сангийн тунгалаг гэдэг хар авгай байна нүгэл нь нүдээрээ гарч өөрөө үхэх гэж байгаа
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • u
    ганц энэ шулам ч биш эмийн бизнес буюу хүний өвчин зовлон дээр хөлжсөн хүний махан хүнстүүд олон байна хонхлой эмийн сангийн тунгалаг гэдэг хар авгай байна нүгэл нь нүдээрээ гарч өөрөө үхэх гэж байгаа
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • Эмийн үнэн дээр анхаарах цаг болжээӨвчин намдаадаг наалт 5-хан ширхэг нь 150000 мянган төгрөг байгаа нь өндөр настан ядууст үхэхээс өөр зам байхгүйг харуулж байна Хүний зовлонгоор бизнес хийж баяжсан энэ эрхэм хатагтайд ард түмнээ гэх сэтгэл үнэнээсээ байдаг болов уу Хөгшин хүнд хэрэгтэй витамин гэхэд 150000-18000төг хөөрөнд байна АНУ-д нэг том хайрцагтай нэмэгдэл витамин захын дэлгүүр аптекад 10-15 доллар бөөндөө бол бүр хямдхан байхад хэдэн арав дахин нэмэгдүүлсэн үнээр ард түмнээ шулж байна
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • uvchtei hunii zovlongoor huljsun zevuun shulam
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • monosin emnuud ih unetei bna adilhan em baij tegeed dandaa monosoos ab gej hudlaa yabuulah ym uunig bolimoor ym yalanguya hubin emneleguud ulsin negdsen emin santai bolmoor bna Hotin dargaa eruul mendee bomoor bna
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • ы
    өөрийгөө бүү өмгөөл ногоон авгай минь
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • aaa
    ene emegtei daichin emegtei emegtei hund baih buh l saihan chcmaruud baidag mansuuruulah bodis zarah ni bitgii hel tegj setgehch ugui ta nar negniigee bitgii tegj bai l daa tsarai saihantaig ni yanhan gene
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • s
    ногоон муур шиг тэнэг авгай хүний өвчин зовлонгоор мөн хар тамхи гээч хар тахалаар баяссан бузар авгай төр түшилцэнэ гэдэг юу л бол ингээд бодохоор ой гутах юм
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • sss
    Sain yavaa negendee gui ee mon ataarhuu humuus shuu tamiin togoo l gesen ug
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • sss
    Sain yavaa negendee gui ee mon ataarhuu humuus shuu tamiin togoo l gesen ug
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • zz
    teneg avgai
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025