Богдын удам

Одоогоос нэг зуу гаранхан жилийн өмнө буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагт Монгол Ул¬сыг манжийн дарангуйллаас гаргасан гэж түүхнээ тэмдэглэн үлдсэн байдаг. Одоогоос жил гарамын өмнө Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан сүүлчийн эзэн хааны үр садад зориулан зохиолч, сэтгүүлч  Б.Төрмөнх сүүлчийн Богд Жавзандамба хутагт болон түүний хүү Эрэнжав агсаны амьдралын талаар баримтат кино бүтээсэн билээ. Энэхүү  киног хийх санааг Эрэнжав агсаны охин Э.Шүрэнцэцэг буюу экс ерөнхий сайд М.Энхсайхан ноёнтны анхны гэргий гэдгээр сайн таних эл бүсгүй, зохиолч, сэтгүүлч  Б.Төрмөнхөд  өгч энэхүү кино баримтат  бүтээгдсэн гэдэг. Э.Шүрэнцэцэгийг сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын ач охин гэдгийг тэр болгон мэддэггүй харин экс ерөнхий сайд М.Энхсайханы гэргий гэдгээр илүү сайн мэдэх биз ээ. Үүнээс хойш Э.Шүрэнцэцэгийг, мөн экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг мөн адил Чингисийн сүүлийн угсааны хүн гэдгээр нь энэ хоёр гэр бүлийн тэргүүнүүд, төрийн өндөрлөгт  мандан бадарч байсан үе саяхан. Тэгвэл энэ хоёр гэр бүлийн амьдрал ч, улс төрийн карьер ч  өдгөө орвонгоороо эргэсэн. Төрийн тэргүүнүүдийн албыг хашиж, журмын нөхөд гэж нэрлэгддэг хоёр эрхэм, төрийн хэмжээний үйл ажилгаанд эхнэрээрээ гайхуулж, гоёж явсан үе саяханых. Тэргүүн хатагтай нар ч үүндээ сэтгэл хангалуун хаа сайгүй л дагаж явдаг байсан. Энэ бахархмаар сайхан гэр бүл, хосуудын хооронд ан цав үүсэж хоёр тийш болсоноор хоёр ноёнтны улс төрийн карьер төгсгөл болсон гэдэг. Мандан бадарч явсан хоёр журмын нөхдийн ард  хүчирхэг эмэгтэйчүүд байсан гэдгийг дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгвэл энэ хаврын хамгийн их дуулиан шуугианы эзэн болоод байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаярын дуулиан дуусаагүй л байгаа бол экс ерөнхий сайд асан М.Энхсайхан нэг хэсэг сонгуульд хүч үзэх гэж байгаад усанд хаясан чулуу шиг сураг тасраад байгаа. Харин тэргүүн хатагтай нарын сонжиход О.Цолмон эр нөхрөө өмөөрч хамгаалан яваад байгаа бол  Э.Шүрэнцэцэг хатагтай нэлээн нас тогтсон, оворжуу болсон харагддаг байсан бол саяхан улсын их баяр наадмаар хүй долоо хутагт отог хэсэн дотны найз бүсгүйтэйгээ айл хэсэн явахдаа манай зурагчны дуранд өртөж, үндэсний их баяр наадмаараа үндэсний гоёлоороо гоёсон нь зохисон жигтэйхэн. Тэргүүн хатагтай байх үеээсээ л хувцас хунар, бие хаагаа зохицуулж явдаг байсан хатагтай Э.Шүрэнцэцэг яг л урьдын хэвээрээ нас намба, цаг үеэ мэдэрч хувцасладаг хэвээрээ харагдана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • РП
    Жинхэн зэвүүн хүүхэн дээ эх орон гэсэн үчүүхэнч сэтгэлгүй хүн шүү дээ᠃ ***** нь хэр үнэтэй болдоо
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • naiz
    jin nemsen utulsun haragdaj baina ug n saihan busgui sh dee erunhiilegch erunhii said narin gergiig ali alinig n terguun hadagtai gj duudah yslolin durem baidag
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • tenegteerei
    hezee tergyyn hatagtai baisan yum be erunhii saidiin l ehner baisan biz dee zuv bicheech ee
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • tenegteerei
    hezee tergyyn hatagtai baisan yum be erunhii saidiin l ehner baisan biz dee zuv bicheech ee
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • tenegteerei
    hezee tergyyn hatagtai baisan yum be erunhii saidiin l ehner baisan biz dee zuv bicheech ee
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • tenegteerei
    hezee tergyyn hatagtai baisan yum be erunhii saidiin l ehner baisan biz dee zuv bicheech ee
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • tenegteerei
    hezee tergyyn hatagtai baisan yum be erunhii saidiin l ehner baisan biz dee zuv bicheech ee
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025